Сайтын тухай товч
Сайтын удирдагч :
Намайг Нармандах гэдэг. Франц улсад суралцдаг оюутан.
Итгэл бишрэлийн хувьд гэвэл Ариун Библийг бүрэн хүлээн зөвшөөрдөг ба Евангилац сүмд үйлчилдэг.
Энэ сайт хэзээ яаж бий болсон бэ?
Хагас дутуу итгэж явсныхаа дараа нэг удаа сүмд ирээд Христд бүрэн итгэн Ариун Сүнс авсныхаа дараахан сайн мэдээг бусдад тараахыг хүссэн юм. Тэгээд харсан чинь бид сүүлчийн цаг хугацаанд амьдарч байгаа юм байна гэдгийг олж харсан. Ингээд ирж буй цаг хугацаандаа бэлэн байж бас итгэлээрээ хамтдаа өсөхийн тулд энэхүү сайтын эхэлсэн болно.
Яагаад сүүлчийн цаг хугацаа гэж нэр өгсөн бэ?
Библээр бол яах аргагүй л сүүлчийн цаг хугацаа. Гэхдээ яг маргааш уу? нөгөөдөр үү? эсвэл 10 жил 20 жил үү гэдгийг нь хэн ч мэдэхгүй болов ч хэн нэгний хувьд өнөөдөр ч ЭЗЭНий өмнө очих сүүлчийн өдөр нь байж болно. Тэр үед бэлэн л байх хэрэгтэй.
Сайтын мэдээлэл :
Бүх зүйлээ Бурханы үг Библитэй нийцэж байна уу гэж шалгадаг. Библи дээр л суурилдаг. Магадгүй хэн нэгний сүмд заадаггүй, сонсогдоогүй зүйл байж болох ч Библээс бол бүр ташаа зөрсөн зүйл огт нийтэлдэггүй. Бүх мэдээлэл сайтын удирдагчаар дамжиж сайтад нэмэгддэг ба мэдээлэл болгон библийн ишлэлтэй байдаг.
Сайтын тухай :
Сайт нь аль нэг сүм чуулганд хамаарагддаггүй тусдаа бие даасан ба аль болох энгийн ашиглахад хялбар болон ашгийн төлөө юу ч хийдэггүй. Саяхан сайтаа хялбар болгохын тулд бас олон хүнд хүрэхийн тулд сайт хостноос блог хэлбэрт шилжсэн.
Ашгийн төлөө ямар ч зүйл хийдэггүй. Сайт дээрх рекламын хувьд гэвэл, танаас нэг ч төгрөг гарахгүй харин таны дарж сонирхсон, даралт хийсэн тоогоор хэдэн төгрөг цуглуулж бусад ахан дүүстээ бага ч болов тус хүргэх үүднээс ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Та бүхэн дэмжинэ гэдэгт итгэж байна.
За та бүхнийг хамтарч илүү зүйл хийнэ гэдэгт итгэж бидэнд нигүүлслээ хайрласан Бурханд би залбиръя.
(Сайт шошго :
ltime, Сүүлчийн цаг хугацаа, Есүс Христ, ЭЗЭН Бурхан, Ариун Библи, Бурханы үг, Хайр, Аврал, Мөнх амь, Бурханы дуудлага, Зорилгоор удирдуулсан амьдрал, Yesus, Hrist, Christ Jesus, Christian, Mongol Bible . . . )

Уншиж байна...