Унших Хайх Тулсамж

Библийн тухай товч

Библи бол цорын ганц үнэн Бурханы үг бөгөөд бүх хүн төрөлхтөнд зориулагдсан. Библи нь Бурханы авралд хүрэх зам ба итгэгч хүмүүсийн амьдрал болон итгэлийн жишгийг агуулдаг. Библи нь дотроо Хуучин Гэрээ ба Шинэ Гэрээ гэж хоёр хуваагддаг ба нийт 66 номоос бүрддэг. Библи нь МЭ Өмнөх 1900 жилийн өмнөөс МЭ 1 дэх зууны хооронд амьдарч байсан хүмүүсээр бичигдсэн. Гэвч эдгээр нь "Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ."

Хуучин Гэрээ :

Эхний 5-н ном Бурханы хуулийг агуулдаг ба хүн төрөлхтний үүслээс Бурханы амласан газарт Израиль ард түмний үүсэл хүртэл өгүүлдэг. Дараа нь түүхэн номууд, шүлэг дуулал болон эш үзүүлсэн номууд орно. Энд маш олон биеллээ олсон эш үзүүлэггүүд болон ирэх үеийн эш үзүүлэггүүд багтдаг.

Шинэ Гэрээ :

Шинэ Гэрээ нь сайн мэдээний номуудаар эхэлдэг ба үүнд Есүс Христийн түүхийг Матай, Лук, Марк болон Иохан нар өгүүлэгддэг. Дараа нь Лукын бичсэн анхны Христэд итгэгчдийн түүхэн ном болох "Үйлс" ном ордог. Үүний дараа элч Паулын арван гурван захиа, бусад элч нарын долоон захиа ба төгсгөлд нь хамгийн онцгой ном болох "Илчлэлт" ном багтдаг байна.

"Бурханы зам төгс төгөлдөр юм.
ЭЗЭНий үг шалгагдсан.
Өөрийнх нь дотор хоргоддог бүхэнд Тэрээр бамбай юм."
Дуулал 18:30

LTIME.FR дээрх Библи :

Библи нь анх еврей, грек болон армен хэл дээр бичигдсэн. Өнөөдөр Библи бүтэн эсвэл тал хэлбэрээрээ 2 250-с илүү хэл дээр орчуулагдсан байна. Манай сайт дээрх Библи танд Библийг ишлэл ишлэлээр нь харьцуулан нэг хуудсан дээр 4-н хэл дээр (Монгол, Англи, Франц, Орос) унших боломж өгч байгаа юм. Мөн та Библээс 4-н хэлээр үг хайж болно.

Хэрэглэх заавар :

Дээр хэлсэнчлэн, Библи нь номуудад хуваагддаг ба ном бүр бүлэгт, бүлэг бүр ишлэлд хуваагддаг.
Жишээ нь Иохан 3:16 гэдэг нь Иохон номын 3 дугаар бүлгийн 16 дахь ишлэл юм.

- Унших :

1. "Номоо сонгох" гэсэн хэсгээс унших номоо сонгоно.
2. Сонгосон номын хажуу талд номын бүлгүүд гарч ирэх ба унших бүлэг дээрээ дараад уншина.

- Хайх :

1. "Хаанаас хайх" гэсэн хэсгээс та номын төрөл эсвэл номоо сонгоно.
2. Хайх үгээ 2 дох хэсэг дотор бичээд хайх товчлуур дээр дарна.

Хайлтын хариу доор харагдах бөгөөд хэдэн ишлэл олсон тоог бас харуулах болно. Хайсан үг ишлэл дотор улбар шар өнгөөр харагдана.
Жич : Хэрвээ "Хайр" гэсэн үг орсон ишлэл хайвал хариултад хайр, хайртай, хайрлах ... гэх зэрэг хайр гэсэн эхлэлтэй бүх ишлэл гарч ирнэ. Харин яг "Хайр" гэсэн үг орсон ишлэл хайх бол та Хайр гэж бичээд ард нь нэг зай авна "Хайр ".

"%" тэмдэгтийг хэрэглэх :
Энэ тэмдэгтийг хайх үгнүүдийн хооронд бичсэнээр хайлтын хариуд таны хайсан үгнүүд орсон бүх ишлэл гарч ирэх ба үгнүүдийн хооронд өөр үгс байж болно.
Жишээ нь : "амь % үхэл". Хариуд : "Амь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг. Түүнд дуртай хүн эдгээрийн үр жимсийг хүртдэг." Сургаалт үгс 18 : 21 гэх мэт.

Copyright :

Монгол Библийн орчуулгын эрх Ариун Бичээс Нийгэмлэгт хадгалагдана.
Русский Синодальный Перевод, Распространение лицензии: всеобщее достояние.
The American Standard Version (ASV) of the Holy Bibleis in the Public Domain, since its copyright has expired.
La Version Louis Segond 1910 du texte biblique est libre de droit et tout utilisation est dans le Domaine Public.