MN FR EN RU
Нүүр хуудас
Групп F.A.P монгол магтаалын дуу (үгтэйгээ!)

Та бүхэндээ Групп F.A.P-ын хэдэн дуу орууллаа. Энэ магтаалын хамтлаг нь голдуу Oрос, Франц болон Монголоор магтан дуунуудаа дуулдаг.

Ариун Ариун Мөнхийн хүчит Их Эзэн
Зөвхөн Нэрийг Тань дурдахад Just the mention of Your Name
Jesus ma passion(Франц)
Дэлгэрэнгүй... 10 Сэтгэгдэл
The Passion of The Christ монгол хэлээр/mongol heleer

Энэхүү кино нь Есүс хүн төрөлхтний гэм нүглийн төлөө цовдлогдон дахин амилах хоорондох сүүлийн мөчийг харуулсан юм. Бидний төлөөх Есүсийн зовлон ба тарчлалыг маш тодоор харуулж чадсан. Есүс энэ бүгдийг та бидний төлөө давж ялсан ба тэнгэр элч нар мөн ЭЗЭН Бурхан ч бүгдийг нь бидний төлөө тэвчиж өнгөрөөсөн юм. Хамгийн гол ойлгох зүйл бол Тэр одоо амьд бөгөөд цаг нь ирэхээр хүн бүр итгэж хүлээж авсан эсвэл үгүйсгэснээрээ Түүний өмнө шүүгдэх болно.
Дэлгэрэнгүй... 9 Сэтгэгдэл
Ариун Библи дөрвөн хэл дээр (Bible 4L)

Таны багахан ч гэсэн Бурханы үгийг унших дур хүслийг нэмэгдүүлэхийн тулд мөн илүү их шамдан суралцуулахын тулд Ариун Библийг дөрвөн хэл дээр орууллаа. Та ишлэл бүрээр нь монгол, англи, франц болон орос хэл дээр харьцуулж унших боломжтой ба аль ч хэл дээрээс нь хүссэн үгээ хайх боломжтой. Тусламж гэсэн хэсгээс хэрэглэх зааврыг уншина уу. Бурханд ганцхан алдар магтаал нь байх болтугай.
Дэлгэрэнгүй... 13 Сэтгэгдэл
Гурван модны үлгэр

3tmod
Энэ маш их таалагдлаа. Ойрд сайт дээрээ шинэ зүйл нэмээгүй, гэхдээ нэг гоё зүйл дээрээ ажиллаж байгаа. Түүгээр сайтаа шинэчлэх болно. Бидний хүсэж хийж байгаа зүйлс маань ЭЗЭН Бурханы хүсэл байгаад Түүний нэр л алдаршиг. Яг энэ үлгэр шиг хэзээ ч боломжгүй зүйл гэж Бурханд байхгүй!
Дэлгэрэнгүй... 5 Сэтгэгдэл
Саятан болохыг хүсвэл ТАТАX

Олон олон зочдын хүсэлтээр тоглоомыг татаж авахаар тавилаа. Гэхдээ татаж авахаар зориулж хийгээгүй боловч бас байнга интернетээр тоглоно гэдэг тийм ч амар биш байх. Ингээд заавал интернет хэрэггүй шууд компьютер дээр гэртээ, гадаа, вагонд, машинд тоглох боломжтой боллоо. Мөн найзуудтайгаа цугларч байгаад хэн нь илүү мэдлэгтэй байгаагаа ч шалган тоглож болох юм. Юутай ч ЭЗЭН Бурхандаа бүх зүрх сэтгэлээрээ үйлчлээрэй.
Дэлгэрэнгүй... 7 Сэтгэгдэл
Жилд бүтэн Библи.

2010 оноо үдэж 2011 оноо угтах цаг боллоо. 2011 онд Бурхан танд зориулж ямар нэгэн гайхамшигтай зүйл бэлдсэн гэдэгт эргэлзэх зүйл алга. Харин та түүнийг нь хүлээн авах зохистой нэгэн мөн үү? Эсвэл тэр гайхамшгийг хүлээн авахад та бэлэн биш байна уу? Бурхан ямар хүнийг бүх үйлс нь ерөөлтэй ба амжилттай байна гэсэн бэ? Хариулт нь амархан Түүний үгийг өдөр шөнөгүй бясалгадаг хүн. Ингээд та бүхэнд 2011 онд Библийг бүрэн уншиж дуусгах календарь зориулж хийлээ.
Дэлгэрэнгүй... 0 Сэтгэгдэл
Флaш тоглоом : Саятан болохыг хүсвэл (Хувилбар 2)

Та Бурханы үг, Библийг хир сайн мэдэх бэ? А : Маш сайн, B : Дунд зэрэг, C : Жаахан, D : Муухан ??? Тэгвэл бүгдээрээ оюун мэдлэгээ уралдуулж, Бурханы үгээр саятан болцгоох уу?
Энэ тоглоомын хувилбар 2т та өөрийнхөө оноог хадгалж бусадтай харьцуулж болно. Сайт дээр эхний 25 тэргүүлэгч саятнуудын нэрсийг харуулах болно. За ингээд шударга мэдлэгээрээ саятан болоорой. Бурхан бүгдийг нь үнэхээр ивээг.
Дэлгэрэнгүй... 4 Сэтгэгдэл
Видео: Хэзээ ч эртдэхгүй.

Бурханы дуудлагыг дагахад хэзээ ч эртдэхгүй. Бурхан хүнийг голж шилж бага балчир том жижиг гэж ялгадаггүй. Учир нь Өөрөө бүхнийг чадагч хэнээр ч Өөрийнхөө ажлыг хийж чадна. Тиймээс өөрийгөө хэзээ ч эрт байна гэж бүү бодоорой. Бурхан Өөрийнхөө гайхамшгийг үйлдэхдээ чиний чадахгүйг чадуулж, чиний мэдэхгүйг мэдүүлж, хүрээгүйд хүргэж, даваагүйг давуулж харуулдаг билээ. ЭЗЭН чамтай хамт байг.
Дэлгэрэнгүй... 0 Сэтгэгдэл
Сүнсийг бүү бөхөө.

Энэ өдрийн мэнд. Удаан хугацаанд сайт дээрээ бичлэг нэмсэнгүй. Санаа оноо их ч нэг л тухлан сууж бичих боломж байсангүй. Энд ч нэг төсөл, тэнд ч нэг дипломын ажил, дунд нь ч нэг асуудал, гээд л амьдрал дөнгөж эхэлж л байна. Хэцүү л дээ, гэхдээ үүнээс хэцүүг нь туулаад явж байгаа хүн олон байж л байна. Гэхдээ бидний дээр туслах хэн Нэгэн байгаа нь гайхалтай. Харин Түүнийг олж Түүнтэй алхаж Түүн дотор зогсоно гэдэг хүн бүрийн хүсэл биш байх.
Дэлгэрэнгүй... 2 Сэтгэгдэл
Видео татаx

Авахаасаа илүү өгөх нь ерөөлтэй билээ. Миний та нарт өгч байгаа зүйл тийм том, тийм гайхамшигтай биш ч гэсэн бидний ЭЗЭН Бурхан ирэхэд хов хоосон сууж байхгүй, харин үрж жимстэй, итгэлээрээ баатрууд байгаасаа, итгээгүй нэг нь итгээд аврагдаасай гэж хийдэг билээ. Та бүхэн хэрэгтэй гэж үзвэл сайтад байгаа видео бичлэгүүдийг татаж аваад интернетээр үзэх боломжгүй нэгэндээ үзүүлээрэй. ЭЗЭН Бурхантай бүгдийг хамт.
Дэлгэрэнгүй... 4 Сэтгэгдэл


Топ - Хамгийн их үзсэн
In Internet Explorer versions up to 8, things inside the canvas are inaccessible!
MP3 Тоглуулагч


Хуваалцах

hit counter

Сүүлийн сэтгэгдлүүд
Нямтөгс :

сайн уу танай хамт олонд амжилт хүсье компьютер дээрээ библи татаж авах гэсийн яаж татах вэ библи дандаа гар утаснийнх байгаад [10.01.2017 03:11]


ONII :

HI um asuuyaa web nii holboo barih mail bichsn chini mail yavahgui bnao yaj holboo barih uu bi itgegch bolood neg jil bolj bna get [12.12.2016 04:20]


saranzaya :

татаж чаддаггүй ээ [09.09.2016 16:03]


S.Chimgee :

Таалагдлаа яаж татаж авахуу? [20.06.2016 12:16]


khishigmyagmar :

тэнгэрлэг эзний ицээлт өдрийн мэнд хүргэе. ъ Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүнъ дууг монгол эмэгтэй дуулснаар хэрхэн татаж ава [20.06.2016 11:47]