MN FR EN RU
Bидео
Гурван модны үлгэр

3tmod
Энэ маш их таалагдлаа. Ойрд сайт дээрээ шинэ зүйл нэмээгүй, гэхдээ нэг гоё зүйл дээрээ ажиллаж байгаа. Түүгээр сайтаа шинэчлэх болно. Бидний хүсэж хийж байгаа зүйлс маань ЭЗЭН Бурханы хүсэл байгаад Түүний нэр л алдаршиг. Яг энэ үлгэр шиг хэзээ ч боломжгүй зүйл гэж Бурханд байхгүй!
Дэлгэрэнгүй... 5 Сэтгэгдэл
Флaш тоглоом : Саятан болохыг хүсвэл (Хувилбар 2)

Та Бурханы үг, Библийг хир сайн мэдэх бэ? А : Маш сайн, B : Дунд зэрэг, C : Жаахан, D : Муухан ??? Тэгвэл бүгдээрээ оюун мэдлэгээ уралдуулж, Бурханы үгээр саятан болцгоох уу?
Энэ тоглоомын хувилбар 2т та өөрийнхөө оноог хадгалж бусадтай харьцуулж болно. Сайт дээр эхний 25 тэргүүлэгч саятнуудын нэрсийг харуулах болно. За ингээд шударга мэдлэгээрээ саятан болоорой. Бурхан бүгдийг нь үнэхээр ивээг.
Дэлгэрэнгүй... 4 Сэтгэгдэл
Видео: Хэзээ ч эртдэхгүй.

Бурханы дуудлагыг дагахад хэзээ ч эртдэхгүй. Бурхан хүнийг голж шилж бага балчир том жижиг гэж ялгадаггүй. Учир нь Өөрөө бүхнийг чадагч хэнээр ч Өөрийнхөө ажлыг хийж чадна. Тиймээс өөрийгөө хэзээ ч эрт байна гэж бүү бодоорой. Бурхан Өөрийнхөө гайхамшгийг үйлдэхдээ чиний чадахгүйг чадуулж, чиний мэдэхгүйг мэдүүлж, хүрээгүйд хүргэж, даваагүйг давуулж харуулдаг билээ. ЭЗЭН чамтай хамт байг.
Дэлгэрэнгүй... 0 Сэтгэгдэл
Видео : Эргэлт

Бурханд итгэдэггүй юм уу? Хэрвээ та эргэлт хийхгүй бол өөрчлөлт ирэхгүй. Хүний амьдралд эргэлт хийх боломж тийм олон олдоггүй. Гэхдээ таны амьдралын өдрүүд үргэлжлээд байгаа нь таныг эргэлт хийгээсэй гээд хүлээгдээд байгаа юм. Явж байгаа замаасаа эргээд нэг харвал яасан юм бэ? Энэ сүүлчийнх нь биш гэдгийг би мэдэх билүү. Өдрүүдийг минь тоолсон Нэгэн байдаг гэдэгт би эргэлзэж байна гэж үү. Хүсэхгүй бол үхсэн хүн амилаад ирсэн ч хүн гэдэг бүтээл үнэнд итгэхгүй.
Дэлгэрэнгүй... 0 Сэтгэгдэл
Видео : Энэ л амьдрал уу?

Ингээд л бол оо юм уу? Иймхэн зүйлийн төлөө л мэрийгээд байгаа юм гэж үү? Энэ л ердөө амьдрал юм уу? Ингээд л бас дуусаа юм гэж үү? Та өнөөдөр өөрөөсөө асуу? Бурхан, чөтгөрт итгэдэггүй ч гэсэн үхэл ирж энэ амьдрал дуусахад мөнх ертөнц, өөр нэг ертөнц таныг хүлээж байгаа гэдгийг та лав зөн совингоороо мэдэрдэг байх. Гэхдээ бид амьтан биш, бид зөн совингоор амьдардаггүй. Учир нь бидэнд итгэл гэж зүйл байдаг. Итгэлтэй бай.
Дэлгэрэнгүй... 0 Сэтгэгдэл
Видео : Сайн мэдээ

Итгэ тэгвэл та ялна. "Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. " Еврей 11:1. Танд ердөө хэдхэн минутад сайн мэдээ дуулгах гэсэн юм. Мэдээж энэ нь итгэлээр хүлээж авбал л сайн мэдээ байх болно. Гэхдээ танд итгэл байгаа, хүн бүхэнд л байгаа. Хүн жинхэнэ үнэнд итгэхгүйдээ биш, харин хүсдэггүй дээ л хүлээж авдаггүй нь Худлаа биш. Бурхан хүнд аврал өгсөн, тэгээд бүх дэлхийд тарааж итгэсэн нь аврагдаг гэсэн.
Дэлгэрэнгүй... 0 Сэтгэгдэл
Сатан & Диавол

Бурханы үгээр явж байгаа хүнд атаархагч нэгэн байдаг. Сайн мэдээнд битгий итгээсэй, битгий Бурханы үгээр амьдраасай, битгий мөнхийн хаанчлалд багтаасай гэх эсэргүүцэгч хар хүч байдаг. Хэрвээ үгүй байсан бол бүгд л Бурханы мөнхийн алдар дотор амар амгалан, аж жаргалтай байх байсан. Түүнд зориулж там ч гэж байхгүй, түүний араас очих нүгэлтэн ч гэж байхгүй л байх байсан. Гэхдээ айх зүйл байхгүй ЭЗЭН бидэнтэй дэлхийн төгсгөл хүртэл хамт шүү. Тэгвэл бидний эсрэг хэн байна вэ?
Дэлгэрэнгүй... 0 Сэтгэгдэл
Видео : Үр жимс

Та хэн нэгний хийсэн зүйлд атаархаж байна гэж үү? Та өөрийгөө бусдаас илүү гэж бардам зан гаргалаа гэж үү? Тэглээ гээд хэн хожих бэ?
"Харин хэрэв та нар зүрхэндээ хорссон атаархал ба хувиа хичээсэн зорилготой бол бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь." Иаков 3:14 . Энэ бүхнээс нэг нь л гарч байвал би муу үр жимс ургуулдаг, мөн Тэнгэрийн хаанчлалд надад байр олдохгүй, үүрдийн харамсалд шүдээ хавиран гаслах л үлдэхгүй юм гэж үү.
Дэлгэрэнгүй... 0 Сэтгэгдэл
Загалмай дээрх залбирал

Есүс Христийн загалмай дээр хадагдан үхсэн гэдгийг олон хүн мэддэг. Гэхдээ юуны тулд, ямар зорилготой бэ гэдгийг нь мэдэх хүн ховорхон. Мэдэхийг хүсдэг нэгэн нь ч цөөхөн бөгөөд санаатайгаар Түүнийг үгүйсгэдэг. Харин Христ Өөрөө загалмай дээр цовдлогдож, бүтээлээрээ доромжлуулж байхдаа ч хэн нэгэнд өс санаагүй, хилэгнээгүй хараагаач үгүй. "Бурханы Хүү юм бол буугаад ирээч" гэж хашхирч байх эцсийн мөчид ч Христ бидний төлөө л залбирч байсан. Гэхдээ одоо ТЭР АМЬД.
Дэлгэрэнгүй... 0 Сэтгэгдэл
Мормон ба Мормонизм

Мормон урсгал нь Христийнх мөн үү? Энэ асуулт Христийнхэнд, тэр байтугай мормончуудад өөрсдөд нь ч хүртэл нилээн толгойг нь өвтгөсөн асуулт байх. Эхэндээ мормончууд Есүсд итгэдэг л гэдэг байх бас итгэж байгаа ч байх. Мормон сүмийн том номлогч нар өөрөөр хэлбэл Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүд гэх хүмүүс өөрсдөө бидний итгэлийн гол төв цэг бол Христ Есүс гэж хэлдэг ба тэд бас христийнхний дуулдаг дуулал хүртэл дуулдаг. Гэхдээ тэд үнэхээр Христийнх мөн үү?
Дэлгэрэнгүй... 1 Сэтгэгдэл

Топ - Хамгийн их үзсэн
In Internet Explorer versions up to 8, things inside the canvas are inaccessible!
MP3 Тоглуулагч


Хуваалцах

hit counter

Сүүлийн сэтгэгдлүүд
Нямтөгс :

сайн уу танай хамт олонд амжилт хүсье компьютер дээрээ библи татаж авах гэсийн яаж татах вэ библи дандаа гар утаснийнх байгаад [10.01.2017 03:11]


ONII :

HI um asuuyaa web nii holboo barih mail bichsn chini mail yavahgui bnao yaj holboo barih uu bi itgegch bolood neg jil bolj bna get [12.12.2016 04:20]


saranzaya :

татаж чаддаггүй ээ [09.09.2016 16:03]


S.Chimgee :

Таалагдлаа яаж татаж авахуу? [20.06.2016 12:16]


khishigmyagmar :

тэнгэрлэг эзний ицээлт өдрийн мэнд хүргэе. ъ Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүнъ дууг монгол эмэгтэй дуулснаар хэрхэн татаж ава [20.06.2016 11:47]