Xэн Надаас болон Миний үгнээс ичнэ, Хүний Хүү ч мөн Эцгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэр элч нарын хамт ирэх үедээ тэр хүнээс ичих болно . - Есүс Христ -

.


Уншиж байна...

Өдрийн үг.

Өдрийн үг: "... Өөрсдийн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус, харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн. " 1 Петр [1]:18-19

Тунгаан бодох ишлэл... Өдөр бүр ЭЗЭНий үгтэй.

Саятан болохыг хүсвэл ТАТАX

Олон олон зочдын хүсэлтээр тоглоомыг татаж авахаар тавилаа. Гэхдээ татаж авахаар зориулж хийгээгүй боловч бас байнга интернетээр тоглоно гэдэг тийм ч амар биш байх. Ингээд заавал интернет хэрэггүй шууд компьютер дээр гэртээ, гадаа, вагонд, машинд тоглох боломжтой боллоо. Мөн найзуудтайгаа цугларч байгаад хэн нь илүү мэдлэгтэй байгаагаа ч шалган тоглож болох юм. Юутай ч ЭЗЭН Бурхандаа бүх зүрх сэтгэлээрээ үйлчлээрэй.

Жилд бүтэн Библи.

2010 оноо үдэж 2011 оноо угтах цаг боллоо. 2011 онд Бурхан танд зориулж ямар нэгэн гайхамшигтай зүйл бэлдсэн гэдэгт эргэлзэх зүйл алга. Харин та түүнийг нь хүлээн авах зохистой нэгэн мөн үү? Эсвэл тэр гайхамшгийг хүлээн авахад та бэлэн байна уу? Бурхан ямар хүнийг бүх үйлс нь ерөөлтэй ба амжилттай байна гэсэн бэ? Хариулт нь амархан Түүний үгийг өдөр шөнөгүй бясалгадаг хүн. Ингээд та бүхэнд 2011 онд Библийг бүрэн уншиж дуусгах календарь зориулж хийлээ.

Флaш тоглоом : Саятан болохыг хүсвэл (Хувилбар 2)


Та Бурханы үг, Библийг хир сайн мэдэх бэ? А : Маш сайн, B : Дунд зэрэг, C : Жаахан, D : Муухан ??? Тэгвэл бүгдээрээ оюун мэдлэгээ уралдуулж, Бурханы үгээр саятан болцгоох уу?
Энэ тоглоомын хувилбар 2т та өөрийнхөө оноог хадгалж бусадтай харьцуулж болно. Сайт дээр эхний 25 тэргүүлэгч саятнуудын нэрсийг харуулах болно. За ингээд шударга мэдлэгээрээ саятан болоорой. Бурхан бүгдийг нь үнэхээр ивээг.

Видео: Хэзээ ч эртдэхгүй.

Бурханы дуудлагыг дагахад хэзээ ч эртдэхгүй. Бурхан хүнийг голж шилж бага балчир том жижиг гэж ялгадаггүй. Учир нь Өөрөө бүхнийг чадагч хэнээр ч Өөрийнхөө ажлыг хийж чадна. Тиймээс өөрийгөө хэзээ ч эрт байна гэж бүү бодоорой. Бурхан Өөрийнхөө гайхамшгийг үйлдэхдээ чиний чадахгүйг чадуулж, чиний мэдэхгүйг мэдүүлж, хүрээгүйд хүргэж, даваагүйг давуулж харуулдаг билээ. ЭЗЭН чамтай хамт байг.

Сүнсийг бүү бөхөө.

Энэ өдрийн мэнд. Удаан хугацаанд сайт дээрээ бичлэг нэмсэнгүй. Санаа оноо их ч нэг л тухлан сууж бичих боломж байсангүй. Энд ч нэг төсөл, тэнд ч нэг дипломын ажил, дунд нь ч нэг асуудал, гээд л амьдрал дөнгөж эхэлж л байна. Хэцүү л дээ, гэхдээ үүнээс хэцүүг нь туулаад явж байгаа хүн олон байж л байна. Гэхдээ бидний дээр туслах хэн Нэгэн байгаа нь гайхалтай. Харин Түүнийг олж Түүнтэй алхаж Түүн дотор зогсоно гэдэг хүн бүрийн хүсэл биш байх.

Видео татаx

Авахаасаа илүү өгөх нь ерөөлтэй билээ. Миний та нарт өгч байгаа зүйл тийм том, тийм гайхамшигтай биш ч гэсэн бидний ЭЗЭН Бурхан ирэхэд хов хоосон сууж байхгүй, харин үрж жимстэй, итгэлээрээ баатрууд байгаасаа, итгээгүй нэг нь итгээд аврагдаасай гэж хийдэг билээ. Та бүхэн хэрэгтэй гэж үзвэл сайтад байгаа видео бичлэгүүдийг татаж аваад интернетээр үзэх боломжгүй нэгэндээ үзүүлээрэй. ЭЗЭН Бурхантай бүгдийг хамт.

Монголын төлөөх Залбирал

Та бүхнийг Монгол улсынхаа төлөө залбирах залбиралд уриалж байна. Та хажуу талд байрлах "Монголынхоо төлөө залбирцгаая" гэсэн товчлуур дээр дарж илүү ихийг мэдээрэй.
Бид хүнээс юм авахдаа зүгээр суудаггүй, гуйдаг бол Бурханаас бид авахдаа залбирдаг билээ. Тасралтгүй залбир. [1 Тесалоник 5:16]

Та ЭЗЭНийг гэрчлэхэд бэлэн үү?

Удахгүй Eagle-TV-ээс гаргах гэж байгаа “Биднээс эхэлнэ” залуусын нэвтрүүлгийг танилцуулахдаа таатай байна. Энэхүү нэвтрүүлэг нь сүм цуглаан болон христчин байгууллагад Эзэний төлөө үйлчилж байгаа залуучуудын үйлчлэлийн үнэ цэнийг нь ойлгуулж, урам өгч, босгон байгуулахад, мөн түүгээрээ дамжуулан залуусыг үйлчлэлд уриалах эрхэм зорилготой юм байна. Үүнд бас та бид хоёр ч бас хувь нэмрээ оруулж өөрсдийн ЭЗЭН Бурханыг алдаршуулах боломжтой юм байна. Харин яаж?

Ханын цаас 2

Компьютерынхаа дэлгэцний зургийг солиход зориулж ишлэлтэй ахиад хэдэн зураг нэмж орууллаа, татаад аваарай. Сонгоод эсвэл бүгдийг нь татаж авч болно. Мөн зургийн цомогт 4 дэх цуврал нэмэгдсэн байгааг давхар мэдэгдье. Ханын цааснуудын 2 дахь хувилбарыг зургийн цомогт 5 дахь цуврал болгон нэмлээ. Татаж авах хаяг нь зургаа үзэж байхад доор нь бий. Нэг нэгээр нь татахдаа шууд хулганаараа татаад дэлгэцэн дээрээ татаад тавиарай.

Нууцлагдсан түүх буюу Монгол бичгийн түүх


Аливаа түүхийг улс төрийн зорилгоор бичдэг үүнээс болоод түүхэн үнэн гуйвуулагддаг эсвэл дарагддаг бүр заримдаа зохиомол домгон түүх хүртэл үүсдэг билээ. Би энэ удаа Монголын түүхэн дотроос дарагдсан эсвэл зориуд мартагдсан байж магадгүй Монголын бичгийн түүхийг дэлгэхийг зорилоо.

Видео : Эргэлт

Бурханд итгэдэггүй юм уу? Хэрвээ та эргэлт хийхгүй бол өөрчлөлт ирэхгүй. Хүний амьдралд эргэлт хийх боломж тийм олон олдоггүй. Гэхдээ таны амьдралын өдрүүд үргэлжлээд байгаа нь таныг эргэлт хийгээсэй гээд хүлээгдээд байгаа юм. Явж байгаа замаасаа эргээд нэг харвал яасан юм бэ? Энэ сүүлчийнх нь биш гэдгийг би мэдэх билүү. Өдрүүдийг минь тоолсон Нэгэн байдаг гэдэгт би эргэлзэж байна гэж үү. Хүсэхгүй бол үхсэн хүн амилаад ирсэн ч хүн гэдэг бүтээл үнэнд итгэхгүй.

Видео : Энэ л амьдрал уу?

Ингээд л бол оо юм уу? Иймхэн зүйлийн төлөө л мэрийгээд байгаа юм гэж үү? Энэ л ердөө амьдрал юм уу? Ингээд л бас дуусаа юм гэж үү? Та өнөөдөр өөрөөсөө асуу? Бурхан, чөтгөрт итгэдэггүй ч гэсэн үхэл ирж энэ амьдрал дуусахад мөнх ертөнц, өөр нэг ертөнц таныг хүлээж байгаа гэдгийг та лав зөн совингоороо мэдэрдэг байх. Гэхдээ бид амьтан биш, бид зөн совингоор амьдардаггүй. Учир нь бидэнд итгэл гэж зүйл байдаг. Итгэлтэй бай.

Видео : Сайн мэдээ

Итгэ тэгвэл та ялна. "Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. " Еврей 11:1. Танд ердөө хэдхэн минутад сайн мэдээ дуулгах гэсэн юм. Мэдээж энэ нь итгэлээр хүлээж авбал л сайн мэдээ байх болно. Гэхдээ танд итгэл байгаа, хүн бүхэнд л байгаа. Хүн жинхэнэ үнэнд итгэхгүйдээ биш, харин хүсдэггүй дээ л хүлээж авдаггүй нь Худлаа биш. Бурхан хүнд аврал өгсөн, тэгээд бүх дэлхийд тарааж итгэсэн нь аврагдаг гэсэн.

Гар утас Библи

Хаана ч явсан гар утастайгаа бол одоо хаана ч явсан гар утсандаа Библийн шинэ гэрээ, эхлэл болон дуулал номуудыг аваад явах боломж ирлээ. Хэрэгтэй ишлэл, цээжлэх ишлэл, чимээгүй цагаар уншсан ишлэл, тунгааж буй, хэн нэгэнд хэлэх ишлэл гээд ЭЗЭНий үгийг хэдэн товчлуур дараад л унших боломжтой гэсэн үг. Дээрээс нь хавчуурга, хайлт, харагдац гэх мэт муугүй хэдэн тохируулгатай Монгол хэл дээрх "Гар утас Библи"-н эхний хувилбарыг хүргэж байна.
Сайтан дээрх мэдээллийг ашиглах тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана уу!